"ИММУНОЛГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ШИНЭ ЭРИН" сургалтыг зохион байгууллаа

2022-11-10

БАЯНГОЛ МЕД компани болон Hangzhou Realy tech компанийн хамтран зохион байгуулсан "ИММУНОЛГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ШИНЭ ЭРИН" сургалт, семинарын үйл ажиллагаа 2022 оны 09 сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Уг семинарт Баянгол мед ХХК-ийн чадварлаг хамт олны төлөөллүүд, Hangzhou Realy tech компанийн АЗИ болон Европын бүс хариуцсан захирал Ноён Du Xiaoming болон Монголын эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж иммунологийн шинжилгээний дэвшилтэт технологийн талаар мэдээлэл, туршлага солилцлоо.

Бидний танилцуулсан Mini Clia RL-C2000 анализатор нь дэлхийн 40 гаруй улсад үнэ цэнэ, чанараараа танигдаж бэстселлер болсон бүрэн автомат иммунологийн анализатор юм.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Mini Clia RL-C2000 анализатор нь иммунологийн шинжилгээний шинэ эринийг авчирч, Монгол улсын эрүүл мэндийн салбарт үнэ цэнэ бүхий шинэ технологийг бид хамтдаа нэврүүлж чадна гэж итгэж байна.

 

Сүүлд оруулсан мэдээ